Энэ жилийн Аваргуудын лиг Английн Премьер лигийн багуудын хувьд нэлээд
хүндхэн жил байлаа. Учир нь өчигдөр шөнийн тоглолтоор Английн Премьер
лигийн сүүлийн найдвар байсан Manu хасагдлаа. Хэдийгээр Bayern ийг 3-2
оор хожсон ч эхний тоглолтондоо 2-1 ээр хожигдсон нийлбэр дүнгээр
талбайдаа 2 гоол алдсан шалтгаанаар Bayern -ний ялалт. 2001 оноос
хойших анх удаа Manu -г хожиж мөн анх удаа хагас шигшээд шалгарч байгаа
нь энэ. Manu-гийн хасагдсан нь тэдний багийн 6 гишүүн бэртэлтэй байгаа
нь лай болсон мөн тэдний багийн гол дүр болох Rooney нь талбайд
гараагүйгээс ч хасагдсан байж болох юм.
Үүнтэй зэрэгцэж Bordeaux талбай дээрээ Lyon-ийг 1-0 оор хожсон боловч
өмнөх тоглолтынхоо муугаас болж гэртээ харихаар болсон. Lyon клубын
хувьд энэ жил азтай байна гэхэд болно. Өмнөх тоглолтууддаа нэлээд чанга
багуудтай 1 хэсэгт таарсан ч хагас шигшээд шалгарч чадсан. Real-тай
тоглоход мөн л Bordo-г хожсонтой адилхан айлын талбай дээр 1 гоол илүү
оруулсанаар гарч ирсэн.
Урьдны тоглолтуудад Arsenal-чууд Emirats-даа Barca-тай арайхийн 2-2
оор тэнцсэн нь бага зэргийн найдвар төрүүлсэн ч хариу тоглолт Camp
Nou-д хүндхэн тоглолт хүлээж байсан юм. Ингээд 4 сарын 2ны тоглолт болж
Barca-гийнхан бөмбөг эзэмшилт илүү байсан ч Arsenal-ын 18дах минутын
довтолгоог Данийн шигшээ багын довлогч Никлас Бентднер чулуу болгож
чадсан. Үүнээс 3хан минутын дараа Messi гоолдож Arsenal -ийн хөгжөөн
дэмжигчдийг суудалд нь суулгалаа. Улмаар Messi-гийн тоглолт сэргэж
тоглолт дуусах мөчид Messi покер буюу 4 гоол хийж Arsenal-ийг буулгаж
авлаа.
Ийнхүү энэ жилийн Аваргуудын лиг Bundes liga аас 1 баг (Bayern),
La liga -с 1 баг (Barcelona), French first Division -c 1 баг (Lyon), Serie A-аас 1 баг(Internazionale) тус тус шалгарлаа. Английн Премьер лигийн багуудаас 1ч
баггүй үргэлжлэхээр болоод байна.
Одоо хагас шигшээгийн тоглолтууд 4
сарын 20нд Inter-ийн талбай дээр Barca, 21нд Bayern-ны талбай дээр Lyon
очиж тоглох юм байна. Хариу тоглолтууд нь 27, 28 нд болно. Зиа ингээд 5
сарын 22нд болох Аваргуудын лигийн 5кг шилжин явах алтан цомын төлөө
ямар 2 үзүүр түрүү булаалдах, мөн ямар баг түрүүлэх бол гэсэн таамаглал
сонирхолтой хэвээр үлдлээ.
ХӨЛБӨМБӨГИЙН ХОРХОЙТНУУДАД: Манай хөлбөмбөгийн портал саяхан нээлтээ хийлээ. Champions League, Barclay, Bundes Liga, La liga, Serie A гэх мэт улсуудын лиг болон хөлбөмбөгтэй холбоотой бүх МЭДЭЭЛЭЛ энд байгаа.